Умард Солонгос Япон тэнгис рүү баллистик пуужин харважээ

2016 оны 03-р сарын 18 өдөр, 11 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ тухай Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Урьд нь тус улс ойрын тусгалтай хоёр баллистик пуужинг Япон тэнгис рүү харвасан тухай гуравдугаар сарын 10-нд мэдээлсэн билээ. Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, Умард Солонгосын өмнөд нутагт оршдог Хванхэ-Пукто мужаас харвасан пуужингууд 500 орчим км нисч, тус улсын зүүн нутагт оршдог Вонсан боомтоос зүүн хойш усанд унажээ. Умард Солонгос “Нодон” ангиллынх байж магадгүй хоёр пуужин харвасныг АНУ бүртгэсэн байна. Энэ тухай телевизийн “NHK” суваг Пентагоны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилжээ. Умард Солонгосын харвасан баллистик пуужингаас учирч болох ямар нэг хохирол бүртгэгдээгүй гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.Баллистик пуужингийн ээлжит туршилттай холбоотойгоор Японы Засгийн газар Умард Солонгост эсэргүүцлээ илэрхийлэх төлөвлөж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Фумио Кисида мэдэгджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх