Зэвсэгт хүчний 95 жил “Монгол цэргийн баяр”-аар Aлдар спорт хорооны тамирчин МУГТ, олимпын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, хошууч О.ГҮНДЭГМАА Дэд хурандаа цолыг хүртлээ. Тэрбээр саяхан Тайландын Бангкок хотноо болсон буудлагын дэлхийн цомын тэмцээнд 10 метрийн хийн гар бууны дасгалд 95, 100, 100, 97 = 392 оноогоор Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Хуучин дээд амжилтыг 391 оноогоор ОУХМ Ц.Мөнхзул эзэмшиж байсан бөгөөд энэ дасгалын рекорд олимпийнх 391 оноо, дэлхийнх 393 оноо байдаг.
