Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа Малчин ард түмнээ дэмжих зорилготой “Илгээлтийн эзэд” аянг дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар санаачилж хандивын тоглолтоо хийж байгаа билээ. МУГЖ С.Жавхлан , МУГЖ Т.Баясгалан нарын хамтарсан ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД хандивын тоглолт Монгол бөхийн өргөөнд амжилттай үргэлжилж байна. 13 жилийн дараа хийж буй хамтарсан тоглолтоороо малчдад туслах аян өрнүүлж байгаа юм. Эхний тоглолтууд дээр хувь хүн , байгууллага аж ахуйн нэгж өөрсдийн гараар урласан нэмнээ, элгэвч, лаа, шүдэнз, өвс зэргийг хандивлан малчин түмэндээ сэтгэлийн бэлгээ гардуулсан. Тэгвэл хүлээлт үүсгэсэн гавьяатуудын тоглолт 3-р сарын 19-нд 16.00 цагаас үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Тасалбар бөхийн өргөөний кассаар худалдаалагдаж байгаа аж.

