Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсынхаа тусгаар тогтнолын түүхийг бүтээлцэж ирсэн ахмад дайчид, нийт цэрэг эрс болон эх орныхоо дуудлагад хэзээд бэлэн байдаг нийт монгол эрчүүддээ “Монгол цэргийн өдөр”-ийн халуун мэндийг хүргэн мэндчилж байна.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд жил бүрийн 3 дугаар сарын 18-ны өдрийг “Монгол цэргийн өдөр” болгонтэмдэглэж ирсэн уламжлалтай.
Монгол Улсын Зэвсэгт хүчин өвөг дээдсийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжлан, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ Монголын нийгмийн шинэчлэгч, манлайлагч, бүтээн байгуулагч хүчин нь байж улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирснийг Монголын төр, засаг өндрөөр үнэлж ирсэн.
Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх төрийн бодлогын үр дүнд Монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, хуулиар хүлээсэн үндсэн үүргээ гүйцэтгэх чадавхи тасралтгүй дээшилж байна.
Монгол Улсын Их Хурал 2015 оны намрын чуулганы хугацаанд “Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийг баталж 24 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа. Хөтөлбөрийн хүрээнд 2106 цэрэг эрс Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нарийн мэргэжлээр суралцахаас өнөөдрийн байдлаар 600 гаруй цэргүүд амжилттай суралцаж байна. Монгол Улс томоохон бүтээн байгуулалтын ажилд гадаадын ажиллах хүчнийг бус харин дотоодын нөөц бололцоог ашиглан хугацаат цэргийн албан хаагчдыг оролцуулахаар шийдвэрлэсэн нь залуучууд цэргийн алба хаах хугацаандаа тусгай мэргэжил эзэмшихийн зэрэгцээ цалин орлогоо хуримтлуулан ахуй амьдралаа дээшлүүлэх нийгмийн баталгаа давхар хангагдаж байгаа юм.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Энэ бодлогыг хэрэгжүүлснээр улс орны батлан хамгаалах олон талт арга хэмжээний уялдаа холбоо гүнзгийрч, батлан хамгаалах тогтолцооны тогтвортой байдал хангагдах юм.
Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амиа зориулсан ахмад дайчдаа “Монгол цэргийн баярын энэ өдөр хүндэтгэн дурсая. Монгол цэргийн залгамж халаа болсон эх оронч дайчиддаа болон нийт ард иргэддээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлж, эх орноо батлан хамгаалах үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье.
МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ЖАВХАА, СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр.
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
