Өнөөдөр “World Sleep Day” буюу “Дэлхийн унтлагын өдөр” тохиож байна. Энэ өдрийг 2008 оны гуравдугаар сарын 14-нд анх удаа тэмдэглэж, түүнээс хойш нойр, эрүүл мэндийн асуудлаарх ДЭМБ-ын төслийн хүрээнд энэ өдрийг жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гаригт тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Зөв хооллож, ажил амралтаа зөв зохион байгуулж, хангалттай хугацаагаар унтах нь бие болоод сэтгэцийн эрүүл мэндэд нэн тустай. Хүн бүр дунджаар амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Удаан хугацаагаар дутуу нойртой байх нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, тодруулбал хошин шогийн мэдрэмж байхгүй, цухалдуу, зожиг болгодог ажээ. Нойрныхоо дөрвөн цагийг алдахад хариу үйлдэл 45 хувиар буурдаг байна. Ой санамж муудаж, магадгүй янз бүрийн өвчин сэдэрч болох талтай. Нойр муу байх нь яваандаа цус хурвалт, зүрхний шигдээс, цусны даралт ихдэх болон бусад ноцтой өвчинд хүргэх шат болдог байна. Үүний зэрэгцээ хэвийн нойр нь зүрх-судасны болон бусад олон өвчин, таргалалтаас урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй аргын нэг юм. Сайтар унтахын тулд зарим энгийн дүрэм журмыг мөрдөхөд л хангалттай. Унтахын өмнө согтууруулах ундаа, кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх,өлсөх, эсвэл хэт их идэхгүй байх. Оройн хоолноос унтах хүртэл 4 орчим цагийн зайтай байх ёстой. Гэвч их унтах нь нойр муутай явахаас багагүй хортой ажээ. Эрдэмтдийн үздэгээр, насанд хүрсэн хүний унтах хамгийн зохистой хугацаа нь хоногт 7-8 цаг байдаг байна. Эмэгтэйчүүд нэг цагаар илүү унтах шаардлагатай, учир нь тэд илүү сэтгэлийн хөөрөлтэй байдаг гэж зарим мэргэжилтэнүүд үздэг ажээ.
Өнөөдөр Дэлхийн унтлагын өдөр
2016 оны 03-р сарын 18 өдөр, 16 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
