УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Сарангэрэл, Б.Бат-Эрдэнэ нар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д өнөөдөр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Улаанбурхан өвчний дэгдэлт ихэссэний улмаас тус эмнэлгээр үйлчлүүлэгсэд, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо сүүлийн үед огцом нэмэгдэж, эмч сувилагч нар ачаалалтай ажиллаж байна. 2011 оноос улсын хэмжээнд энэ өвчин нэг ч бүртгэгдээгүй бөгөөд хоёр жилийн өмнө Монгол Улс улаан бурхан өвчнийг таслан зогсоосон хэмээн ДЭМБ-аас батламж гардаж авч байсан юм. Гэвч улаанбурхан өвчний тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн эргэн бүртгэгдэж өнгөрсөн онд 19427 хүн өвчилжээ. Харин энэ оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 хүүхэд энэ өвчний улмаас амиа алдаад байна. Өнөөдрийн байдлаар 622 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 390 орчим нь улаанбурхан гэж оношлогджээ. Эрчимт эмчилгээний тасаг 10 ортой ч 17 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Урьд шөнийн байдлаар гэхэд ХӨСҮТ 340 хүнд үйлчилж, нэлээд ачаалалтай ажилласан. Өдөрт долоон эмч нэг ээлжинд ажилладаг байсан бол одоо 14 эмч ажиллаж байгаа гэж тус эмнэлгийн удирдлагууд УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Мөн 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилж байгаатай холбогдуулан улаанбурхны эсрэг вакцинд хамруулах ажил эхэлснийг онцлов. Түүнчлэн эрчимт эмчилгээний тасгийн орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, био-аюулгүйн лабораторийн барилгын ажлыг дуусгах хөрөнгийн асуудлыг шийдээд өгвөл халдварт өвчний урьдчилсан тандалтыг цаг тухайд нь хийх боломж бүрдэнэ, үүнд анхаарал хандуулж өгөхийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хүслээ.
ХӨСҮТ-өөр үйлчлүүлэгсдийн эм тарианы зардлыг шийдэхэд анхаарна
2016 оны 03-р сарын 18 өдөр, 18 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
