2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ болон 2017 онд болох Холбоодын цомын төлөөх тэмцээний /FIFA Confederations Cup/ бэлтгэл ажлыг хангахад зориулж Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ ирэх жил ОХУ-д хагас сая доллар гаргана. Энэ тухай тус холбооны албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. ДАШТ-ий бэлтгэл ажилд зориулж 450 сая доллар гаргах бол Холбоодын цомын төлөөх тэмцээнд 55 сая доллар гаргана. ФИФА-гийн 2017 оны төсөв 1.3 тэрбум доллар байх аж. 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын 11 хотод зохион байгуулна. Тоглолтууд Москва, Санкт-Петербург, Казани, Сочи, Нижний Новгород, Самар, Калининград, Екатеринбург, Саранск, Волгоград болон Донын Ростов хотод болно.
ФИФА, ДАШТ-д бэлтгэхэд нь зориулж ОХУ-д хагас сая доллар өгнө
2016 оны 03-р сарын 18 өдөр, 19 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
