“Сургалт судалгааны Полиси” төв нь МЗХ-ийн дэргэд үүсгэн байгууллагдсан туршлагатай судалгааны төв юм. Уг төвийнхөн үүргээ ухамсарлаж улсдаа олон сургалт, судалгааны ажлуудыг зохион байгуулсан билээ. Харин энэ удаадаа тэд АСЕМ-ийг угтаж зочлох үйлчилгээний салбарын удирдах ажилтнуудад үнэ төлбөргүй сургалт зохион байгуулахаар болсон байна. Уг сургалт нь 3 дугаар сарын 22-нд 17:00 цагаас Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхим”-д болох тул та бүхэн өргөнөөр хамрагдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 8811-7442,8911-8980, 8002-8980 дугаарт холбогдон авч болно.
