Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко 2016 оны 3 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Айлчлалын эхний өдөр БНБелУ-ын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко Монгол Улсын Зам, тээврийн сайд М.Зоригт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нартай тус тус уулзаж, тухайн салбаруудад Монгол, Беларусийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
БНБЕЛУ-ын Ерөнхий сайдын орлогч В.И.Семашко Монгол Улсад айлчилж байна
2016 оны 03-р сарын 19 өдөр, 15 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
