“Вуши 2016” (“Wuxi 2016”) насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болон “Рио 2016” олимпийн эрх олгох тэмцээнд оролцох Монголын баг тодорлоо.
* Б.Батхүү (Хангарьд клуб), спортын мастер, “БРБ” үндэсний чансааны 2-р байр. Дасгалжуулагчдын зөвлөлийн шийдвэрээр түүнийг 4 дүгээр сарын 10-12-нд болох “Рио 2016” олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцуулахаар боллоо. Эрхийн тэмцээнд нэг улсаас нэг л тамирчин оролцох боломжтой юм.
* Ц.Жигжидсүрэн (Дуэль клуб), спортын мастер, 2016 оны Улсын аварга. “БРБ” үндэсний чансааг тэргүүлэгч.
* Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд клуб). 2016 оны өсвөрийн УАШТ-ний дэд аварга.
* Б.Амарболд (Хангарьд клуб). 2016 оны насанд хүрэгчдийн улсын дэд аварга, өсвөрийн улсын аварга.
Монгол Улсаа төлөөлөх эрхэм үүргийг хүлээсэн тамирчиддаа баяр хүргэе!
