Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ өнөөдөр /2016.03.21/ бүтээн байгуулалтын ажилтай танилцав.
“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” төслийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн 246.7 сая төгрөгийн санхүүжилтээр Баянхайрхан багийн ард орон сууцны хороолол бий болгохоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийлгэж, гадна инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгүүлэн эхний ээлжинд 120 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн болохыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Улсын Их Хурлын даргад танилцуулав. Энэхүү орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг дугуйн замтай байхаар төлөвлөсөн нь бусад аймгуудын төлөвлөлтөөс давуу гэдгийг тэрээр хэлж байсан юм.
Говь-Алтай аймгийн төв түүхэн хөгжлийн хугацаандаа ердөө 15 км хатуу хучилттай автозамтай байсныг 2 жилийн хугацаанд 7.8 км-ээр нэмэгдүүлж, энэ ажилд 6.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Аймагт анх удаа автозамын ажлыг концессын гэрээгээр хийж хэрэгжүүлжээ. Түүнчлэн авто зогсоолын тоог 10-аар нэмэгдүүлж, 12660м2 талбай бүхий 360 гаруй машины хатуу хучилттай зогсоолыг 68 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэсэн байна.
Улсын Их Хурлын даргын орон нутгийн томилолт Завхан аймагт үргэлжилнэ. Улсын Их Хурал, Засгийн газраас шийдвэрлэсний дагуу малчны зээлийн хүү болон орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулсантай холбоотойгоор Улиастай суман дахь Төрийн банкинд ажиллана. Түүнчлэн бүтээн байгуулалтын зарим ажилтай танилцаж, МСҮТ-ээр зочлон, орон нутгийн үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцана. Мөн Завхан аймгийн иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар мэдээлэл, танилцуулга хийхээр төлөвлөжээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
