МАХН-ын Гүйцэтгэх товчоо энэ сарын 17-нд хуралдаж, тус хурлаас мэдэгдэл гаргажээ. Энэ талаар өнөөдөр буюу энэ сарын 21-ний 13:00 цагаас Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-т тус намын удирдлагууд хэвлэлийн хурал хийв. Хуралд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар, Нарийн бичгийн дарга Б.Тулга, Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар оролцож, мэдээлэл өглөө /Мэдэгдлийг хавсаргав/.
МЭДЭГДЭЛ
2016.03.17 Улаанбаатар хот
МАХН болон МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр руу чиглүүлсэн улс төрийн захиалгат, зохиомол, увайгүй гүжирдлэг гүтгэлэг, хууль бус ажиллагааг улс төр-бизнесийн олигарх бүлэглэл, тэдний гар хөл болсон АТГ зэрэг хууль хүчний байгууллага сүүлийн саруудад тасралтгүй явуулж байгаатай холбогдуулан МАХН-ын Гүйцэтгэх Товчооноос дараах мэдэгдлийг намын нийт гишүүд, дэмжигчид болон олон түмэндээ хандан гаргаж байна. Үүнд:
- Сонгууль дөхсөн улс төрийн эгзэгтэй энэ үед АН ба МАН-тай харьцуулвал санхүүгийн хувьд ёстой л “хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх” байдлаар ажиллаж байгаа МАХН-д “санхүүжилтийг нь шалгаж байгаа” нэрийдлээр элдвийн хууль бус дарамт шахалт үзүүлж байна. Гадныхны гар хөл болсон улс төр-бизнесийн олигарх бүлэглэлийн шууд болон шууд бус оролцоотойгоор явуулж байгаа энэхүү хууль бус үйл ажиллагааны гол зорилго нь олон түмний найдлага, итгэлийг хүлээж байгаа МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байх гэсэн бусармаг санааг агуулж байгаа нь нэгэнт нууц биш болжээ. Энэ бүх балмад ажиллагаанд намын дарга болон намын хамт олныхоо дэмжлэгээр өндөр эрх мэдэлд хүрч, тэдний хайр хишгийг бусдаас илүүтэйгээр хүртэн эдэлж ирсэн ёс суртахуунгүй, жудаггүй нэр бүхий зарим хүн бусдын гар хөл болон ашиглагдаж байгааг МАХН-ын мянга мянган гишүүд, дэмжигчид жигшин зэвүүцэж байна.
- Бид улс төр-бизнесийн бүлэглэл болон тэдний гар хөл бологчдын МАХН болон МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр руу элдвээр гүтгэн гүжирдэж дайрах тусам эв нэгдлээ улам бэхжүүлж, улс орноо хөгжүүлэх, ард олноо амгалан тайван, элбэг дэлбэг амьдрах нөхцлийг нь бүрдүүлэхэд чиглэгдсэн бодлого, зорилтоо зөв тодорхойлж, ард түмэнтэйгээ хамт аливаа хүчирхийлэл, хууль бус үйл ажиллагааг тууштай эсэргүүцэх тэмцлээ улам ширүүсгэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
- Монголын баялгийг улс төр-бизнесийн бүлэглэлийн цөөн хэдэн хүн хууль бусаар гартаа хийн завшиж, хагартлаа баяжиж байгааг харж буй ард түмэндээ хандан шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж байгаа МАХН-ыг тууштай дэмжихийг уриалж байна. Аливаа төрлийн хэлмэгдүүлэлтэд болон эрх мэдэлтнүүд эрх мэдэлгүйгээ, баян нь ядуугаа хавчин дээрэлхэхэд үнэн голоосоо дургүй монголын ард түмэн манай намын манлайлан явуулж байгаа шударга тэмцлийг дэмжинэ гэдэгт итгэж байна. Монголын ард түмэн шудрага байхдаа эвтэй, эвтэй байхдаа хүчтэй.
- Сүүлийн жилүүдэд Монгол Улсад улс төрийн өрсөлдөгчөө хэлмэгдүүлэх, хуулийн нэр барьж, үнэн хэрэгтээ хуулийг уландаа гишгэн бизнес эрхэлж байгаа жирийн хүмүүсийг үй олноор нь элдвийн аргаар дарамталж, өмч хөрөнгийг нь дээрэмдэн булааж авах явдал газар авч, сэтгэл санааны хүчирхийллийн аргаар ард түмнээ айлган сүрдүүлэх, хагалан бутаргах, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах явдал хэрээс хэтэрлээ. Ялангуяа сонгууль ойртох тусам МАХН-ын жирийн гишүүд, удирдлагыг элдвийн аргаар ил далд заналхийлэх, тэр байтугай заримыг нь үндэслэлгүйгээр удаан хугацаагаар шоронд хорьж, тэд нарт болон ар гэрийнхэнд нь бие, сэтгэлийн нөхөж баршгүй хор хохирол учруулж байгаагаа нэн даруй таслан зогсоож, Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасан “Иргэнийг эвлэлдэн нэгдсэнийх нь болон үзэл бодлынх нь төлөө, түүнчлэн намын гишүүнийх нь хувьд мөшгөн хавчих, гүтгэх, доромжлох, дарамтлахыг хориглоно” гэсэн заалтыг чанд сахин мөрдөж ажиллахыг улс төр-бизнесийн бүлэглэлийнхний гар хөл болсон хууль, хүчирхийллийн байгууллагын албан тушаалтнуудаас хатуу шаардаж байна. Та бүхний энэхүү хууль бус үйл ажиллагааны үр дүнд монголын ард түмний өмч хөрөнгө цөөн хэдэн хүний гарт төвлөрч, ард түмэн өдрөөс өдөрт ядууран хоосорч, нийгмийн бухимдал эрс нэмэгдэж, улс орны аюулгүй байдал эрсдэлд орж байгааг анхааруулж байна. Хэрэв та бүхэн энэхүү бусармаг, балмад үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоохгүй бол хожмын нэг өдөр ард түмэн ийм ноцтой алдаа гаргасан албан тушаалтнуудыг хамгийн хатуугаар цээрлүүлдэгийг хүн төрөлхтний түүх тод гэрчилдэг.
- МАХН, намын гишүүдийг ийнхүү хууль бусаар хэлмэгдүүлж, хавчин гадуурхаж, дарамтлан залхааж, шорон гянданд хорьж, айлган хүчирхийлж байгаа үйлдлээ таслан зогсоохгүй бол бид шудрага ёсны төлөө хүний эрх, эрх чөлөөг хамгаалан дээдэлдэг гадаадын улс орон, Олон улсын байгууллагад хандан намын гишүүд, дэмжигчид, жирийн иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө шаргуу ажиллах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
- Хууль бусаар олсон эрх мэдэл, луйвардаж олсон хөрөнгө мөнгөндөө дулдуйдсан улс төр-бизнесийн бүлэглэл, тэдний гар хөл бологч хууль хүчирхийллийн байгууллагын илтэд зохион дэглэж байгаа хүчирхийлэлийн үйл ажиллагаанд өртөхгүй сонор сэрэмжтэй байж, тэдний худал мэдээлэл, гүжирдлэг гүтгэлэг, хууль бус үйлдэл, бусармаг санаархалд автахгүй байхыг Монголынхоо нийт иргэдэд хандан анхааруулж байна.
Монголчууд аа, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, эрх, эрх чөлөөгөө сэргээн хамгаалахын төлөө сэрж тэмцэгтүн!
Монголчууд аа, өөрсдийнхөө амгалан тайван амьдрал, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө дуу хоолойгоо эр зоригтой өргөгтүн!
Монголчууд аа, та нар маань эх орондоо эзэн болохын тулд зөв сонголтоо хийх цаг ирснийг ухааран ойлгогтун!
МАХН-ЫН ГҮЙЦЭТГЭХ ТОВЧОО
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
