Монгол хүн сансарт ниссэн өдөр

2016 оны 03-р сарын 22 өдөр, 10 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнөөдөр энэхүү гайхамшигт өдрийн 34 жилийн ой тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ.Тэд сансарт нийт 7 өдөр 20 цаг 42 минут 3 секундийн турш ажиллаж дэлхийг 124 удаа тойрон, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ эсэн мэнд амжилттай газардсан бөгөөд энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн 5 дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж түүхэнд нэрээ шинэ үйлсээр нэмэн баяжуулж мөнхөлсөн билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх