БНСУ-д Зика вирусны анхны тохиолдол бүртгэгдлээ

2016 оны 03-р сарын 22 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өмнөд Солонгос улсад Зика вирусын анхны тохиолдол бүртгэгдлээ. Бразил улсад зорчоод ирсэн 43 настай эрэгтэй хүнд вирус илэрсэн гэдгийг тус улсын Өвчний хяналтын  төвөөс мэдээллээ.Жирэмсэн эмэгтэйчүүдийн ураг орчмын шингэнээр дамжин Зика вирус халдварлаж микроцефалия үүсгэж байгаа гэдгийг баттай нотлоогүй байгаа юм. Гэсэн хэдий ч микроцефалия хэмээх төрөлхийн тархины гажиг болон Зика вирусын хооронд хүчтэй холбоо хамаарал буйг дурдаад өнгөрсөн сард Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас Зика вирусын дэгдэлттэй холбоотойгоор Олон улсын онц байдал зарласан юм.

Бразилд Зика вирусаар халдварласан жирэмсэн эхчүүдээс төрсөн микроцефалия гажиг бүхий хүүхдүүдэд хийсэн судалгаагаар 860 тохиолдолд Зика вирус илэрсэн бөгөөд 4200 тохиолдлыг шалгаж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх