Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан, ”Ус ба ухаалаг хэрэглээ” сэдэвт 40 минутын хичээлийг Нийслэлийн 106 сургууль дээр заах юм байна. Тус хичээлийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Нийслэлийн боловсролын газар, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн эрүүл мэндийн хүрээлэн, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар зохион байгуулж байгаа аж.
Мөн Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Усны түншлэл ТББ, УСУГ, ОСНААУГ-тай хамтран “Ус ба ажлын байр” хэлэлцүүлгийг хийх юм байна.
