Өвөрхангай аймаг руу тэмцээнд оролцохоор явж байсан волейболын тамирчдын машин осолдож гурван хүүхэд нь газар дээрээ нас барж, гурван хүүхэд хүнд бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн пүрэв гарагт гарсан. Үүнтэй холбогдуулан, Монголын волейболын залуучуудын холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан “D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багууд шагналын мөнгөө осолд орсон тамирчдын эмчилгээний зардалд хандивлажээ. Осолдсон тамирчид “D” зэрэглэлийн тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өсгөн боловч нутгийн тэмцээндээ оролцохоор боллоо гэсэн мэдээг утсаар мэдэгдсэн аж.
Энэ талаар Монголын волейболын залуучуудын холбооны тэргүүн Ч.Отгонбаяр өөрийн цахим хуудсандаа, “Сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бүх багууд 100% дэмжиж осолд орсон тамирчдын эмчилгээний зардалд шагналын мөнгөө хандивлахаар боллоо. Сонирхол нэгт нөхдөдөө хүндэтгэлтэйгээр хандаж, дуу нэгтэйгээр нэгдэж чадсан волейбол сонирхогчдодоо маш их баярлалаа.
Бид ч бас зохион байгуулалтын зардлаа хэмнэж реклам сурталчилгаа, анонс болон илүү зардлаа бүгдийг нь хасч талийгаачдын ар гэрийнхэнд болон эмнэлэгт байгаа тамирчдад хандивлахаар боллоо. Волейболчид бид нэг нэгэндээ тустай, дэмтэй байна гэдэг хамгийн чухал. Нийт волейболчиддоо маш их баярлалаа. Мөн Өвөрхангай аймгийн тэмцээнд оролцохоор явсан Сант сумын шигшээ багийн тамирчдад нийт волейболчдын өмнөөс найз нөхөд, гэр бүр төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.” гэжээ.
Тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон бөгөөд нийт 24 баг оролцож, шагналын мөнгөө хандивлахыг дуу нэгтэйгээр зөвшөөрчээ. Мөн тэмцээний зохион байгуулалтад, Өвөрхангай аймгийн оюутны холбоо, Хөгжлийн төлөө ТББ-ыхан сайн дураараа тусалсан юм.

Өвөрхангай аймгийн оюутны холбооны төлөөлөл Л.Даариймаа:
-Монголын волейболын залуучуудын холбооноос “D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, шагналын мөнгөө тэмцээнд оролцохоор явж байгаад осолдсон тамирчдын эмчилгээний зардалд хандивлах гэж байгаа гэдгийг сонсоод бид маш их баярласан. Тиймээс бид ч гэсэн чадах зүйлээрээ тусалъя гэж бодоод тус холбооны тэргүүн Ч.Отгонбаяртай холбогдсон. Бидний хүсэлтийг хүлээж авсан учраас бид хоёр өдрийн турш тусаллаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Волейболын спорт тамирчдыг яасан гоё амь нэгтэй, хүнлэг болгодгийг өөрийнхөө нүдээрээ харж мэдэрлээ. Энэ тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа болон Монголын волейболын залуучууд холбооны хамт олонд Өвөрхангай аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Манай Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо ч гэсэн аймгийнхаа залуучуудын дунд ийм тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа учраас аймгийн залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Монголын Волейболын Залуучуудын Холбооны Тэргүүн Ч.Отгонбаяр:
-Волейболын спорт бол багийн спорт. Зөвхөн талбай дээр нэг баг болж тоглохоос гадна амьдрал дээрээ ч нэг нэгнийгээ хүндэлж хайрлах сэтгэлтэй болгодог сайхан спорт. Тиймдээ ч волейболчид маань хүсэл зорилгодоо хөтлөгдөн, дуртай спортоо тоглохоор явж байгаад зарим амиа алдаж, зарим нь хүнд гэмтэл авсан гэдгийг сонсоод бид маш их цочирдож, харамссан. Монголын Волейболын спорт 3 тамирчнаа алдаж 3 тамирчин нь дахиж тоглож чадах үгүй нь мэдэгдэхгүй байгаа хэцүү үед бид зүгээр залбираад суух биш, туслах ёстой, нэгдэж хөдлөх ёстой гэж бодсон. Тиймээс тэмцээнд оролцож байгаа 24 багийн ахлагч, дасгалжуулагчдыг уриалж эмчилгээний зардалд нь шагналынхаа мөнгийг хандивлахаар болсон. Спорт бол эв нэгдэл гэдгийг манай волейболчид харуулж чадсан. Бидэнд маш сайхан эрч хүч өгсөн. Манай холбоо байгуулагдаад удаагүй байгаа ч олон тэмцээн уралдааныг зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээн бусад тэмцээнүүдээс маш их онцлогтой байлаа.
Сонгинохайрхан Андууд багийн тамирчин Д.Даваамаа:
-Монголын волейболын залуучуудын холбооноос “D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод манай баг түрүүлсэн. Шагналынхаа мөнгийг Өвөрхангай аймгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явж байгаад осолдсон тамирчдын эмчилгээний зардалд хандивлалаа. Тамирчдынхаа эмчилгээний зардалд бага ч болов хувь нэмэр оруулж байна гэж бодохоор сайхан байна. Энэ санаачилгыг гаргасан Монголын волейболын залуучуудын холбооныхондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Багууд ч их сайхан хүлээж авсан. Тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Бүх юм сэтгэлээсээ байсан болохоор сэтгэгдэл өндөр байна. Эмнэлэгт байгаа гурван тамирчиндаа хурдан эдгээд волейболчид биднийхээ дунд хурдан ирээрэй гэж хэлмээр байна.






Т.Болороо
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
