Бизнес эрхлэгчид тулгамдсан асуудлаа хэлэлцлээ

2016 оны 03-р сарын 22 өдөр, 17 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын Залуучуудын Холбоо  гуравдугаар сарыг  “Бизнесээ чөлөөлье” сар болгон зарласан билээ. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн “Бизнесээ чөлөөлье” хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармагөнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт салбар бүрийн 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон бол үзэсгэлэн яармагт 10 гаруй байгууллага өөрсдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулсан юм.

Уг хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг МЗХ-ны дэргэдэх Бизнесийн байнгын хорооны тэргүүн Ц.Өлзийхишиг “Залуу бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа” сэдвээр танилцууллаа. Тэрээр уг илтгэлдээ бизнес эрхлэгчид хамтран ажиллаж, харилцан бие биеэ хүндэлж ойлголцдог байх хэрэгтэйг чухалчилсан юм.

Мөн энэ үеэр МЗХ-ны УТХАГ-ын дарга Ч.Хонгорзул Монгол-Хятад хөрш зэргэлдээ орны залуу бизнес эрхлэгчдийн клубийн талаар танилцуулсан бөгөөд уг клуб байгуулагдснаар  Монголын залуу бизнес эрхлэгчид Хятад болон бусад орны залуу бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болно хэмээн онцоллоо.

 Манай орны хувьд бизнес эрхлэх таатай орчны жагсаалтад дэлхийд 56-д, бүс нутагтаа 6 дугаар байрт ордог. Энэ үзүүлэлтийг улам дээшлүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх нь чухал болоод байгаа.  Энэ ч утгаараа  өнөөдрийн хэлэлцүүлгээр бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, бизнес эрхлэгчид хамтран ажиллах санал солилцсон юм. Бизнес эрхлэгчдийн хувьд банкны хүү өндөр, мөн танил тал, намын харьяалал, төрийн байгууллагуудын удирлагуудад тендер олгодог асуудалд бухимдалтай байгаагаа илэрхийлж байсан юм.

Тиймээс тус хэлэлцүүлгээс үйлдвэрлэгчдээ дэмжсэн бизнесийн байгууллагын тогтсон бодлого бий болгох, дотооддоо үйлдвэрлэх боломжтой импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг өндөрсгөх, гэх мэт хэд хэдэн санал гарсан юм. Уг саналыг шийдвэр гаргах түвшиний байгууллагуудад хүргүүлэх болсон байна.

Мөн Монголын Залуучуудын Холбооноос 2016 онд бизнес эрхлэгчдээ дэмжих, гадаадын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллахаа энэ үеэр дуулгалаа.

0302

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх