Өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотод болсон цуврал халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл хүлээжээ. Террористуудын мэдэгдлийг тэдэнтэй холбоотой мэдээллийн “Amaq” агентлаг нийтэлсэн байна. Мягмар гарагт Европын түшмэд зурагтаар үг хэлэхдээ, Европын Холбооны /ЕХ/ эрх баригчид Бельгийн нийслэлд үйлдсэн халдлагад лалын шашинтнуудыг сэжиглэж байна гэж мэдэгджээ. Мягмар гарагийн өглөө Брюсселийн нисэх онгоцны буудалд Америкийн агаарын тээврийн “American Airlines” компанийн бүртгэлийг хийж байсан хэсэгт хоёр дэлбэрэлт болсноос хэсэг хугацааны дараа Брюсселийн метронд дэлбэрэлт болжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, цуврал халдлагын улмаас наад зах 34 хүн амиа алдаж, 200 орчим хүн шархадсан байна. Цагдаа нар халдлагыг зохион байгуулсан гурван сэжигтнийг тогтоосон бөгөөд тэдний хоёр нь амиа алдсан байж магадгүй бол гурав дахийг нь эрэн сурвалжилж байна. Бельгийн эрх баригчид метроны бүх буудлыг хааж, нийслэл хотын төвд нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоожээ. Нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоож, Бельгид террорист аюулын хамгийн дээд буюу дөрөвдүгээр түвшнийг тогтоосон байна.
Брюсселийн халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээлээ
2016 оны 03-р сарын 23 өдөр, 11 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
