Үерийн далан шуудууг цэвэрлэж байна

2016 оны 03-р сарын 23 өдөр, 11 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан үерээс хамгаалах далан шуудууг цэвэрлэх үүргийг Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөнөөс холбогдох байгууллагуудад өгжээ.

Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран шар усны үерээс сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагууд ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцжээ

далан шуудууг цэвэрлэж байна

Нэгдсэн дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулан танилцуулна гэнэ. 

Он гарсаар шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн 417 ажилтан 136 техник хэрэгсэлтэйгээр Чингэлтэй дүүргийн 10, 12 дугаар хороо, Дэнжийн 1000-ын 1, 3 дугаар суваг, Сонгинохайрхан дүүрэг Орчлон хорооллын үерийн хамгаалалтын далангийн хөрсний ус халихаас сэргийлж, мөсийг сэтэлж, суваг татжээ.

Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн хашаа, Дандарбаатарын гудамжинд хөрсний ус халисныг соруулан усны шугам болон бөмбөлгөн хаалтыг шалгаж, гудамж, зам талбай руу шар усны үер орохоос урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна.

“Баянгол – Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын 78 зам талбайн үйлчлэгч, 3 мастер гэр хорооллын 9,10,11,21,22,23 дугаар хорооны далан суваг болон гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэсэн. Нийт 6 машинаар 12 удаагийн рейс хийж 48 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн 156 ажилчид 39 техник хэрэгсэлтэйгээр 1-19 дүгээр хорооны гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай, үерийн ус өнгөрүүлэх суваг шуудууг цэвэрлэжээ гэж Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх