Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилж байгаа “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийн угсралтын ажлын явцтай танилцлаа.
“Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийг шинэчлэн байгуулахтай холбоотой Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу Хөгжлийн банкнаас Чингис бондын эх үүсвэр болон ОХУ-ын санхүүжилтээр 23 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тоног төхөөрөмжийн санхүүжилтэд зориулж Германы Коммерз банкнаас 13 сая еврогийн шугам нээсний 12 сая еврог өнөөдрийн байдлаар ашиглаад байна гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат Ерөнхий сайдад танилцууллаа.
Германы бүрэн автомат тоног төхөөрөмжийг тус улсын “Ebawe” компанийн мэргэжилтнүүд угсарч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Үйлдвэр ашиглалтад орсноор бүх төрлийн барилгын хийц, төмөр битонон эдлэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлнэ. Жилд дунджаар 5000 айлын орон сууцны хавтан үйлдвэрлэх боломжтой. Хөгжлийн банкнаас тус үйлдвэрийн угсралтын ажилд зориулан 6.2 сая ам.долларын санхүүжилт олговол үйлдвэр ашиглалтад ороход бэлэн байна гэж “Байшин үйлдвэрлэх комбинат 1” төслийн удирдагч Б.Эрдэнэбат хэллээ.

Нийт олгосон санхүүжилтийн тооцоог төсөл хэрэгжүүлж байгаа багийн санхүүтэй нийлж, нэгдсэн дүн гаргаж танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад үүрэг болголоо. Нийт хөрөнгө оруулалтын дүнг гаргасны дараа нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
