Герман улс алтны нөөцөө гадаадаас татаж эхлэв

2016 оны 03-р сарын 23 өдөр, 16 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Германы Холбооны банк гадаадад хадгалж байсан алтны нөөцөө эргүүлэн татаж эхэллээ гэж Бундесбанкны ерөнхийлөгч Йенс Вайдман Deutsche Welle Йенс телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна. Герман улс алт хадгалах шинэ журам, зарчим мөрдөх болсон тухай онцлоод шинэ зарчмаар бол  2020 он хүртэл ХБНГУ-ын нийт алтны нөөцийн тал хувийг Франкфуртэд зөөж хадгалах болсноос гадаадад хадгалж байсан нөөцөө ийн эргүүлэн татаж байгаа гэнэ. “Энэ журмын дагуу бид Франкфуртэд нийтдээ 11,5 тэрбум евротой тэнцэх 366 тонн алтаа зөөж авчран хадгалах юм. Ингэснээр энд Германы нийт алтны нөөцийн 41,5 хувь болох 1400 тонн алт цугларна” гэж тэр хэлжээ. Харин нөөцийн алтны үлдэх хэсгийг Лондон, Нью-Йоркод  хадгалах юм байна. Үүний зэрэгцээ Парис дахь Францын төв банкинд заримыг нь хадгалах талаар хэлэлцээр хийж байгаа гэнэ. Герман улс 3400 тонн алтны нөөцөөрөө дэлхийд АНУ-ын дараа хоёрдугаарт ордог юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх