Бүгд Найрамдах Индонез Улсад аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих боллоо

2016 оны 03-р сарын 23 өдөр, 17 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Индонез Улсын Засгийн газраас Монгол Улсын энгийн паспорттай иргэдийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өөрийн улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан байна.

Монгол Улсын иргэд тус улсад аялал жуулчлалын зорилгоор зорчихдоо хүчин төгөлдөр паспорт, нислэгийн тийз /30 хоногийн дотор буцах/ болон зочид буудлын захиалгыг баталгаажуулсан баримтыг хилийн шалган нэвтрүүлэх албанд үзүүлэх шаардлагатай бөгөөд бусад зорилгоор зорчих тохиолдолд зохих ангиллын визийг авсан байх шаардлагатайг анхаарна уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх