Монголбанк өчигдөр 1 долоо хоногтой 139 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 12 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжааллаа. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд БХЗ дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
139 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив
2016 оны 03-р сарын 24 өдөр, 10 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
