Хятадад нүүрсний уурхайн ослоор 19 хүн амь үрэгджээ

2016 оны 03-р сарын 24 өдөр, 15 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хятадын хойд нутгийн Шаньси мужийн нүүрсний уурхайд осол болж, наад зах нь 19 хүн амь үрэгдсэн тухай тус улсын хэвлэлүүдэд мэдээлжээ. Уг уурхай Хятадын “Datong Coal Mine” группт харьяалагддаг гэж “Xinhua” агентлаг мэдээлэв. Хятадын “CCTV” телевизээр мэдээлснээр, осол болох үед уурхайд 129 хүн байснаас 110 нь амьд үлдсэн байна. Эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа бөгөөд ослын шалтгаан тодорхойгүй хэвээр байна. Энэ сарын эхээр Хятадын зүүн хойд Жилинь мужийн нүүрсний уурхайд хий алдагдсанаас болж 12 уурхайчин амь үрэгдсэн юм. Хятадын нүүрсний уурхай дэлхийн хамгийн аюултай салбарын тоонд ордог. Тус улсын эрх баригчид аюултай ослын тоог бууруулахын тулд хэдэн арван уурхайг хаахаар төлөвлөж буйгаа мэдэгдээд байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх