“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркчдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэхүү тоглолтод АНУ, Франц, Англи, Испани, БНХАУ, ОХУ, Узбекстан, Казакстан, Бельги, Бразиль, Өмнөд Африк, Монгол улс зэрэг 15 орны, олон улсын нэр хүндтэй өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийн эхний байруудын шагналт 60 гаруй жүжигчин оролцох юм. Тэгвэл тоглолтонд оролцох амьтдыг авчирчээ. Тодруулбал Казакстан улсын Астанагийн циркийн жүжигчин, удам дамжсан амьтан сургагчид болох Өселбаева /Тунгалаг/, хүү Мухтар нар араатны хаан арслангуудтайгаа, Узбекстаны амьтан сургагч, жүжигчин Рамис Шагаев Чарли нэрт лам гөрөөс, Люси нэрт сармагчин болох тэдэнтэй хамт тоглох өхөөрдөм хөөрхөн пони буюу одой морьд, сармагчингууд, тоомсог морьд зэрэг амьтадын хамт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Узбекстаны амьтан сургагч, жүжигчин Рамис Шагаевтай товч ярилцсанаа хүргэе.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хувьд энэ тоглолтонд ямар амьтадтай оролцож байгаа талаараа манай уншигчдад сонирхуулна уу?
-Баярлалаа. Би энэ тоглолтонд гурван сармагчин, хоёр одой морь, нэг лам гөрөөстэй оролцохоор ирсэн.
-Амьтад ямар үзүүлбэр үзүүлэх бол?
-Одой морьдын хувьд хэвтэх, босох, хоёр хөл дээрээ явах гэх мэтийн арай хөнгөн үзүүлбэр үзүүлнэ. Харин сармагчингуудын хувьд байгалиасаа маш их хөдөлгөөнтэй, аливаа зүйлийг хурдан сурдаг амьтан учраас ихэвчлэн жонглёрын төрлийн үзүүлбэр үзүүлэх юм.
-Амьтдаа хэдий хугацаанд сургав?
-Сармагчингуудыг ихэвчлэн 1-2 жилд сургаж байж манеженд гаргадаг. Энд нэг зүйл нэмж хэлэхэд Америк тэмээ гэгддэг Австралийн лам гөрөөс их аймхай, халирамхай амьтан учраас сургахад хэцүү гэж ярьсан юм.
Энэхүү тоглолт хэдийгээр гурав дахь жилдээ зохиогдож байгаа хэдий ч оролцож буй жүжигчдийн бүрэлдхүүний хувьд жил бүр 100 хувь шинэчлэгддэг гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Тухайлбал олон улсын тэмцээний 3 алт, нэг мөнгөн медальт Хятад улсын жүжигчний сул утсан дээрх тэнцвэр, 3 мөнгөн цомын эзэн гоцлол агаарын гимнастикийн төрөлд дэлхийд чансаагаараа нэгт бичигддэг Испанийн жүжигчний үзүүлбэр зэрэг олон гайхалтай үзүүлбэрүүд тоглогдох юм.



Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
