Шар усны  үерт таван айл хохироод байна

2016 оны 03-р сарын 24 өдөр, 16 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ өвөл цас их орсон, өндөр уулсын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд маш их хэмжээний цас хуримтлагдсан байгаа учраас шар усны үер буух эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Он гарсаар Дархан-Уул аймгийн Дархан суманд энэ сарын 20, 21-нд таван айл, өрх үерийн усанд автаж, аймгийн Онцгой байдлын газар, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК, “Дархан ус суваг” ТӨХК-ийн албан хаагчид ажиллан үерийн усны голдирлыг өөрчлөн, 300 метрийн урттай далан суваг, шуудуу татаж, үерт автсан гэрийг өндөрлөг газарт нүүлгэн шилжүүлсэн байна.

Иймд, цас ихтэй уулын ам, бэл дагууд суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллага хашаа болон ойр орчмын цасаа зайлуулах, суваг, шуудууг сэргээж, үерийн усны голдрилыг өөрчлөх зэрэг шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглож болохгүй талаар сануулах, иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд томоохон нуур, голууд дээр цас, мөсний баяр, амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар газрын гадаргын цасан бүрхүүл, голын цас, мөс хайлах, шар усны үерийн улмаас эвдэрч нурсан зам, гүүр болон гол, нуурын мөс цөмрөх магадлалтай газруудаар зорчиж болохгүйг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх