Ландтай залуусыг “Эр зоригийн алдар” медалиар шагналаа

2016 оны 03-р сарын 24 өдөр, 18 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хүчтэй цасан шуурганы үеэр Монголын “Toyota Hilux 4Runner Tacoma” клуб, “Ланд Круйзер Клуб” зэрэг автомашин сонирхогчдын 10 гаруй клубын залуус сайн дураараа нэгдэн ОБЕГ-т хүн хүч, техникээрээ тусалсан билээ. Тэгвэл онцгой үед иргэний эр зориг гаргаж, олон залууст үлгэр дуурайлал үзүүлсэн эдгээр залуусыг өнөөдөр МЗХ хүлээн авч, “Эр зоригийн алдар” медалиар шагналаа. Энэ үеэр тус клубын залуус “Хариу нэхээгүй тусыг маань үнэлж, энэ эрхэм хүндтэй шагналаар шагнаж байгаад баяртай байна. Залуус бид хийхгүй бол өөр хэн хийх билээ гэсэн бидний бичигдээгүй уриа байдаг. Бид хаана хэрэгцээтэй байна тэнд хэзээд бэлэн”  гэдгээ илэрхийллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх