Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилан гурав дахь жилдээ хэрэгжиж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна. Хөтөлбөрт бүртгүүлсэн оюутан залуусын хувьд онолын хичээлээ ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс эхэлж, хагас, бүтэн сайн өдрүүдэд үзэж эхлэнэ.
Энэ жил “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд орон нутагт хэрэгжүүлэхээр болсоноороо онцлог болж байгаа юм. Ингэхдээ нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах юм байна.
