Террорист үйл ажиллагаанд оролцсон хэрэгт сэжиглэгдэж байгаа 32 настай Францын иргэнийг Нидерландын цагдаа нар Францын эрх баригчдын хүсэлтээр Роттердам хотод баривчилжээ. Түүнийг “террорист халдлага зохион байгуулахад оролцсон хэрэгт” сэжиглэж байна. Сэжигтний байгаа газрыг мөрдөн шалгах ажлын явцад тогтоожээ. Франс-Пресс агентлагийн цагдаагийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилснаар, баривчлагдсан этгээдийг “Лалын улс” бүлэглэлийн нэрийн өмнөөс” Францад халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хэрэгт сэжиглэж байгаа аж. Сэжигтэн 2015 оны 11 дүгээр сарын 13-нд 130 хүний аминд хүрч, наад зах нь 350 хүн шархадсан, Парис болон Сен-Дени хотод үйлдсэн халдлагатай холбоотой эсэхийг Нидерландын Прокурорын газрын мэдэгдэлд дурдаагүй байна. Баривчлагдсан этгээдийн хэн болохыг мөн нууцалж байгаа бөгөөд түүнийг Францад шилжүүлэн өгөх аж.
Францын халдлагын сэжигтнийг баривчилжээ
2016 оны 03-р сарын 28 өдөр, 12 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
