Төрийн ордны баруун хаалганы дэргэд шар нунтаг бүхий зүйл цацсан тул Төрийн ордны баруун жигүүрийг цагдаагийн хамгаалалтад авч, ойр орчмын замын хөдөлгөөнийг түр хаагаад байна. Одоогоор Онцгой байдлын алба хаагчид болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байна. Ээлжит бус чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг соёрхон батлахаар төлөвлөсөнийг эсэргүүцэж өнөө өглөөнөөс хойш иргэний нийгмийн байгууллын төлөөллүүд уриа лоозон барьж зогссон ч шар нунтаг цацсан гэх асуудлаас болж, жагсаалыг тараан хамгаалалтын тууз татаад байгаа аж.
Төрийн ордны баруун жигүүрийг хамгаалалтад авчээ
2016 оны 03-р сарын 29 өдөр, 12 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
