Ширэн бээлийтнүүд олимпийн эрхийн төлөө тулалдна

2016 оны 03-р сарын 29 өдөр, 13 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Рио-2016” олимпийн наадмын эрх олгох боксын Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээний рингэд Монголын есөн боксчин медаль, цаашлаад олимпийн эрхийн төлөө өнөөдөр өрсөлдөх юм байна. Дээрх тэмцээнд 35 орны эрэгтэй 180, эмэгтэй 46 боксчин өрсөлдөж байгаа билээ. Манайхны хувьд 12 ширэн бээлийтэн оролцож буйгаас эрэгтэй 91 кг-д Т.Ерболат, эмэгтэй 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ нар эхний учраадаа ялагдаж, тэмцээнээ дуусгасан.

Харин шигшээд шалгарч, хүрэл медалийн төлөө тулалдах 81 кг-ын ОУХМ С.Эрдэнэбаяр Киргизстаны тамирчин Еркин Адылбек Улутай, 64 кг-ын ОУХМ Б.Чинзориг БНАСАУ-ын боксчин Кон Таэ Ритай, эмэгтэй 75 кг-ын Э.Эрдэнэтуяа Казахстаны Дарига Шакимоватай орон нутгийн 19.00 цагаас тоглоно. Харин 49 кг-ын ОУХМ Г.Ган-Эрдэнэ Вьетнамын боксчин Хуюнх Нгок Тантай, 69 кг-ын ОУХМ Б.Түвшинбат Туркменстаны боксчин Бахтияар Машариповтой, 52 кг-ын Х.Энх-Амар Киргизстаны Азаттай, 56 кг-ын Д.Цэндбаатар Казахстаны Кайраттай, 75 кг-ын Н.Шинэбаяр Азийн аваргын хүрэл медальт, Инчёны Азийн наадмын шагналт тавдугаар байрт шалгарсан байсан Ираны Сажад Мехрабитэй тулалдана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх