Конго улсад ажиллаж байсан Монгол иргэн хумхаагаар өвчилжээ

2016 оны 03-р сарын 29 өдөр, 16 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүгд Найрамдах Конго улсад ажиллаж байгаад энэ сарын 20-нд Монголд ирсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн, 31 настай, эрэгтэй хумхаа өвчнөөр өвчилсөн нь тогтоогджээ.Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, өндөр халуурч, толгой өвдөх, арьс салст шарлах, ганц нэг цусархаг тууралт гарах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн өвчтөнөөс сорьц цуглуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлэхэд хумхаа өвчин үүсгэгч P.falciparum зүйлийн үүсгэгч илэрсэн байна. Дөрвөн зүйлийн халуун хумхаа үүсгэгч байдгаас хамгийн аюул ихтэй, үхэлд хүргэдэг нь Plasmodium falciparum юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх