АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган нэгэн уулзалтын үеэр “Би АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган байна. Харин энэ хүнийг та бүхэнд танилцуулах нь илүүц биз. Тэр бол та бүгдийн танил Пеле” гэж хэлсэн гэдэг. Мэдээж хөлбөмбөгийн хааны тухай мэдэхгүй Монгол хүн ч үгүй биз ээ. Тэрчлэн хөлбөмбөгийн спортын гайхалтай мэдээллүүдээс хоцрохыг хүсдэггүй жинхэнэ хорхойтнууд цөөнгүй болов уу. Тэгвэл хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн сод авьяастай хэрнээ хамгийн шуугиант од Диего Армандо Марадона, хөлбөмбөгт дурлуулдаг нэгэн шидтэн болох Гарринча, гараашнаас хувьсгал хийсэн Босман, энэ ертөнцийн хүн биш болсон ч, үргэлж дурсагдаж, хайрлагдаж, яригдаж бусдын сэтгэл зүрхэнд амьд чигээрээ байдаг Дани Харкегийн тухай, Алдагдсан “Алтан дагина”-ын түүх, Хөлбөмбөгөөс үүдсэн дайны тухай гэхчлэн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шуугиантай, эмгэнэлтэй, содон 45 үйл явдал, намтрыг онцлон оруулсан “Хөлбөмбөгийн шуугиант үйл явдлууд” ном хэвлэлтээс гарчээ.
Р. Гэгээ /Р.Мөнхдаваа/-гийн бичсэн тус ном хөлбөмбөгийн хорхойтнуудын таалалд нийцнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд тус номонд багтсан олон сонирхолтой түүх намтруудаас Гарринчагийн түүхээс онцлон ишлэн хүргэж байна.
“Хөлбөмбөгт дурлуулдаг нэгэн шидтэн бол Гарринча буюу Мануэль Франсиско дос Сантос билээ. Зүүн хөл нь баруунаасаа 6 сантиметраар богино төрсөн хүүг хөлбөмбөгийн шидтэн болох нь битгий хэл алхаж гишгэж чаддаг болвол их аз гэж эмч нар хэлж байж. Аав нь архи их уудаг болохоор Гарринча төрөхөөсөө л биеийн хэд хэдэн жижиг гажигтай гэмээр хүүхэд байлаа. Тухайлбал, таазны ясны асуудалтай, нүд нь сөлөр гээд л. Гэхдээ л Гарринча хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлж, дэлхий даяар нэрээ мөнхлөхөөр хэмжээний алдар цуу нь цуурайтсан тамирчин явжээ. Хөлбөмбөгийн түүхэн дэх баруун жигүүрийн хамгийн шилдэг довтлогч гэж Гарринчаг хэлдэг. 1958, 1962 оны дэлхийн аварга Гарринча 1962 оны ДАШТ-д дөрвөн гоолтойгоор шилдэг мэргэн буучаар тодорч байсан нэгэн.
Гарринча 1933 оны аравдугаар сарын 28-нд төржээ. Аав нь Бразилын унаган индиан овгийн хүн бол эх нь африк гаралтай бразил эмэгтэй. Гарринчагийн эцэг эх тун ядуу зүдүү амьдардаг байж. Таван хүүхэдтэй айлын хоёр хүүхэд нь өлсгөлөн, өвчний улмаас багадаа нас барсан нь үүнийг илтгэнэ. Тарчиг амьдрал дунд өссөн Гарринча багаасаа л эцэг эхдээ тус дэм болохын тулд ой модноос жимс түүж, түүнийгээ зардаг байжээ. Эцэг Амаро нь архинд донтчихсон тул Гарринча ч эцгийгээ бүр хар багаасаа дагаж, 4 настайдаа анх согтууруулах ундаа амсаж, 10 настайгаасаа архи ууж, тамхи татах болсон байна. Харин яагаад Гарринча гэж нэрлэсэн тухайд бол хотын ойролцоох ойд амьдардаг Гарринча гэж нэрлэгддэг шувууд байж л дээ. Гарринча тэдгээр шувуудыг тун сурамгай барьж чаддаг гэнэ. Нэг өдөр эгч нь түүнийг “Чи их олон шувуу барих юм. Удахгүй чи өөрөө Гарринча болчихвий дээ” гэж хэлсэнээс түүний Гарринча гэх нэр үүдэлтэй юм байна…”
Уншигч та бүхэн алдарт Гарринчагийн болоод бусад гайхалтай хөлбөмбөгчдийн түүхийг, хөлбөмбөгийн түүхэн дэх сонирхолтой, содон, эмгэнэлтэй түүхүүдийг уншиж, мэдэхийг хүсвэл “Хөлбөмбөгийн шуугиант үйл явдлууд” ном танд хөтөч болох юм байна.
Э.Болор
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
