Банкууд 23.1 тэрбум төгрөгийн зээлийг 5 хувийн хүүтэй олгожээ

2016 оны 03-р сарын 30 өдөр, 10 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Арилжааны банкууд энэ сарын 24-ний байдлаар орон сууцны 5 хувийн хүүтэй зээлд хамрах хүсэлтэй 488 иргэнд 23.1 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн талаар өнөөдөр Монголбанк мэдээлжээ. Нийт 2088 иргэнээс 134.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлснийг банкууд судлан үзэж, эхний 488 иргэнд зээл олгожээ. Үлдсэн хүсэлтүүдийг нарийвчлан судалж байгаа аж. Засгийн газраас гаргасан орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг 5 хувь болгох журам энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Уг журмаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Багануур, Багахангай, Налайх дүүрэг, нийслэлийн шинэ суурьшлын бүс болон 21 аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон сууцыг худалдан авахыг хүссэн иргэдэд 5 хувийн хүүтэй зээл олгох юм. Мөн дээрх байршилд баригдсан орон сууцнд байр авсан 528 зээлдэгчийн 21.8 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувиас 5 хувийн хүү рүү шилжүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх