Хан-Уул дүүргийн Нийгмийн Халамж үйлчилгээний ажилтнууд сургалтанд хамрагдлаа

2016 оны 03-р сарын 30 өдөр, 16 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хан-Уул дүүргийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнуудыг мэргэшүүлэх зорилгоор Нийгмийн ажилтанд судалгааны арга зүйг эзэмшүүлэх нь сэдэвт  сургалтыг явуулав. Тус сургалтыг Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгтэй хамтран  зохион байгуулсан юм. Сургалтаар ШУТИС-ын багш, Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны тэргүүн С.Нямдорж  “Нийгмийн ажилтны онол арга зүй”, “Нийгмийн ажил мэргэжлийн онцлог”, “Нийгмийн ажилтанд тохиолддог бэрхшээл”, “Нийгмийн судалгааны арга зүй” зэрэг сэдвүүдийн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл өглөө. Сургалтын дараа суралцагчдад Монголын мэргэжлийн нийгмийн ажилтны нийгэмлэгээс “СЕРТИФИКАТ” гардуулсан юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх