“Шилэн” Цогоо нэрээрээ олны танил болсон, иргэн Б.Цогтгэрэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль болон Ерөнхийлөгчийн 88-р зарлигийг амьдралд хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэдгээр нь уншигчид андахгүй.
Түүний бичиж байгаа “шилэн” ном нь тун удахгүй мэндлэх гэж байна.
Тэрбээр уг номынхоо талаар цахим хуудаснаа “Гадаад харилцааны яам, Үндэсний Аудитын газар, Хөгжлийн банк, Монгол банк, Эрдэнэт үйлдвэр, Гудамж төсөл, Нийслэл-дүүргийн удирдлагууд, Чингис, Самурай бондуудын зарцуулалт, шалгаруулалтууд, аймгуудын аймшигт зардлууд, тусгай хангамж, төсөв мөнгөний үрэлгэн байдлууд бүгд баримттайгаа.
Мэдээж мөн ард түмний татварын мөнгөд санаа тавьж, авлигатай тэмцэж чадаж байгаа байгууллага, хувь хүмүүсийг харамгүй магтаж урамшуулсан “Авлигачдын Шилэн Ном” 1-р дэвтэр таны гарт очно” хэмээсэн байна.

