Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор үнэрч нохойтой эргүүл байнга ажиллуулдаг. Өнөөдөр үнэрч нохойг цагдаагийн байгууллагад ашигласны 72 дахь жилийн ойн өдөр тохиож байна. 1944 онд анх ДЯЯ-ны шийдвэрээр Цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа үнэрч нохой ашиглах алба байгуулагджээ. Энэ жил тус алба 72 дахь жилийнхээ ойг тэмдэглэж байна. 1967 онд эрдэмтэд хүний хурууны хээ дахин давтагддаггүй шиг хүний үнэр бас давтагдашгүй юм гэдгийг нотолсноос хойш үнэрч нохойг улс, үндэстнийхээ аюулгүй байдал, хил, гааль зэрэгт өргөнөөр ашиглах болсон түүх бий. Манай улс өмнө нь ЗХУ, БНАГУ, Унгар зэрэг улсаас бэлтгэгдсэн нохой авчран сургалт, албандаа ашиглаж байсан бол 1990 оноос хойш дотоодынхоо хувийн хэвшлийнхнээс нохой авч сургах болсон байна. Үнэрийн лабораторийг 1992 онд байгуулж, үнэрийн сантай болж дүүрэг бүрт нэг нохойн төлөөлөгч ажиллаж, шаардлагатай үед үнэрч нохой сургах ажлыг зохион байгуулдаг болсон байна. Мөн “Бээжин малена” үүлдрийн нохойг сургалтандаа болон үржлийн зорилгоор ашиглахаар худалдан авсан гэдгээ нохой сургагчид хэлэв. Энэхүү хятад улсын шилмэл нохой нь дэлхийн 10 гаруй орны цагдаагийн албанд үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Өнөөдөр үнэрч нохойг цагдаагийн байгууллагад ашигласны 72 дахь жилийн ойн өдөр
2016 оны 03-р сарын 31 өдөр, 12 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
