Энэ сарын 21-26-ны хооронд болж өнгөрсөн байт харвааны Азийн цомын тэмцээнд манай улсаас хоёр тамирчин өрсөлдсөн. Тэмцээний холимог багийн төрөлд олимпийн эрх аваад буй Ж.Гантөгс, ОУХМ Н.Ариунбилэг нар алтан медаль хүртсэн амжилт гаргалаа.Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Д.Мирослава, Н.Ариунбилэг, Ж.Дагийжанчив нар хүрэл медалийн эзэн болсон бол эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ж.Гантөгс IV байрт оржээ.
Ж.Гантөгс, ОУХМ Н.Ариунбилэг нар алтан медаль хүртлээ
2016 оны 03-р сарын 31 өдөр, 15 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
