Өнөөдөр NBA-д зургаан тоглолт болох хуваарьтай байна. Эхний тоглолтыг хийж буй “Кливлэнд Кавальерс” баг “Брууклин Нетс” багийг 102: 76 харьцаагаар тэргүүлж ээлжит хожлоо авахад ойрхон байна. Тус багийн лидер ЛеБрон Жеймс дөнгөж сая карерийнхаа 26,668 дахь оноог авч, алдарт Доминик Уилкинсийг гүйцэн, NBA бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтын 12-р байранд орж ирлээ. Одоо түүний урд домогт Оскар Робертсон 26,710 оноотой бичигдэж байна.
Леброн Жэймс бүх цаг үеийн 12-р байранд орлоо
2016 оны 04-р сарын 01 өдөр, 12 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
