ХУД-т “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” нэг сарын аян өнөөдөр нээлтээ хийлээ

2016 оны 04-р сарын 01 өдөр, 12 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Дэлхийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр жил бүрийн  4 дүгээр сарын 28-нд  болдог. Тус өдөртэй холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зөвлөмж, дүрэм, журам, стандартуудыг иргэд, ААНБ-дад сурталчлан таниулах, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн хэмжээнд олон ажлыг зохион байгуулдаг.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2016” ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Ажлын байрны хөдөлмөрийн  эрүүл мэндийг сайжруулъя” уриан дор   нэг сарын аяны нээлтийг Хан-Уул дүүргийн Соёлын төвд хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд ХУД-ийн Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн газрын дарга П.Энхтайван , ХУД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Алтанцэцэг, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн эрүүл мэнд, судлалын төвийн хөдөлмөрийн нөхцөл судлалын газрын дарга А.Цэнгэлмаа болон ААНБ-ийн төлөөлөгч,иргэд оролцлоо.

Уг арга хэмжээний үеэр мэргэжилтнүүд илтгэл тавьж “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян”-ы тугийг Нийслэлийн 52 дугаар сургуулийн хамт олонд  гардуулах үйл ажиллагаа болно.

Хөдөлмөрийн аюулгүй  байдал, эрүүл ахуйн “ТУГ”-ийг 2013 оноос хойш ХУД-ийн аж ахуйн нэгжүүдэд аялуулж, давхар хяналт тавьж ажилладаг юм.

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх