Юан гүрний үеийн тамганаас эхлээд 100 гаруй тамга үзэсгэлэнд дэлгэгджээ

2016 оны 04-р сарын 01 өдөр, 13 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын Үндэсний музей “Монгол тамга” үзэсгэлэнгээ өнөөдрөөс эхлэн үзэгчдэд дэлгэж байна. Тус музейн сан хөмрөгт Дундад эртний үеэс XX зууны эхэн үед холбогдох үе үеийн Монгол төрийн бодлого, үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан түүхэн олон үед хамаарах нийт 1500 орчим тамга, тэмдэг хадгалагдан байдаг юм байна. Тэдгээрээс  100 гаруй тамгыг сонгон, энэ удаагийн  үзэсгэлэнд дэлгэжээ. Тамга бол тухайн нийгмийн харилцаа хөгжлийн онцлог, бичиг соёлыг өөртөө тусгаж байдаг онцлогтой. Тухайлбал, XIII зууны үеийн төрийн тамга нь уйгаржин монгол, Юань гүрний үед олон үндэстэн ястныг хураан захирах зорилгоор зохион хэрэглэсэн дөрвөлжин үсгээр, харин Манжийн эрхшээлийн үед Монголын засаг захиргааны тамга нь манж, монгол бичиг бүхий бичээстэй болон өөрчлөгдөж байжээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн төрийн хаш тамгыг соёмбо эбам бүхий уйгаржин монгол, дөрвөлжин үсгээр, засаг захиргааны байгууллагууд нь дундаа соёмботой уйгаржин монгол бичээс бүхий тамга хэрэглэж ирсэн нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаар бий болсон Ардын засгийн газар, түүний дараах БНМАУ-ын төрийн тамганд ч уламжлагдан хэрэглэгдсэн нь монгол төрийн залгамж чанар хадгалагдаж ирснийг гэрчлэх буй за. Харин 1940 онд батлагдсан Үндсэн хуулинд улсын сүлдийг өөрчилсөнтэй холбогдон Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1940 оны 11-р сарын 16-ны 63 дугаар тогтоолоор тамга нь дугуй хэлбэртэй болсон байдаг. Үүний дараагаар 1946 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн БНМАУ- ын төрийн хэрэг хөтлөх бичиг нь крилл бичиг болж өөрчлөгдсөнөөр тамгыг шинэчлэн, тамга, тэмдэгний бичээсийг крилл үсгээр бичдэг болжээ. “Монгол тамга” үзэсгэлэнгээс Их Юань улсын аялан явах цэргийн мянганы ноёны газрын тамга, Монгол Улсын элчин харилцаанд холбогдох тамганууд, Нийслэл Хүрээний голын Чойжон сахиулсны хувраг тушаалтныг захирах тамга зэрэг олон сонирхолтой түүх өгүүлэх тамгануудтай танилцаарай. Түүнчлэн дээрх тамгануудын  гарал үүсэл, хөгжлийн товч түүх, монголчуудын эрхэмлэж ирсэн төрийн тамганы хувьсал, түүхий эд, хэлбэр төрх, хэмжээ, хийцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ажээ. Үзэсгэлэн энэ сарыг дуустал үргэлжилнэ.

781bd4c8453d82b6c9d2aea6ccbaf9d7original 268996e5bedb742c7214546e43ae2d5boriginal

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх