Монгол хүү таэквондогийн Азийн аварга боллоо

2016 оны 04-р сарын 01 өдөр, 15 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн сарын 26-30 өдрүүдэд Казакстаны Алмату хотод болсон таэквондогийн найм дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Х.Ерханат 63 кг-д финалийн тоглолтод Казакстаны тамирчинг ялж аварга боллоо.

Тэрээр 11 дэх жилдээ таэквондогоор хичээллэж байгаа бөгөөд спортын дэд мастер, Монголын шигшээ багийн тамирчин юм байна. Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тэрээр боксын улсын аварга, кик боксын улсын аварга зэрэг олон амжилтыг үзүүлж байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх