Сагсан бөмбөгийн “Голден Стэйт Уорриорс” багийн довтлогч Дрэймонд Грийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд нэг улиралд самбараас 500 удаа бөмбөг авч, 500 удаа дамжуулалт өгч, 100 удаа блок-шот хийсэн анхны тоглогч болжээ.
1973 оноос хойш блок-шотыг албан ёсоор тоолж эхэлсэн билээ. Уржигдар “Юта” багтай хийсэн тоглолтод Грийн 13 оноо авч, самбараас найман удаа бөмбөг шүүрч, зургаан дамжуулалт өгсний дээр гурван удаа блок-шот хийжээ.