Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан Ахмадын Футзалын “Сансар цом” тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Энэхүү тэмцээний техникийн зөвлөлгөөн, сугалааны ажиллагаа өнгөрсөн баасан гарагт болсон бөгөөд үүнд МОНН-ийн тэргүүн, ЗХУ, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор М.Ганзориг, МХБХ-ны ахмадын зөвлөлийн дарга Р.Цэвэл, МССМХ-ны дэд ерөнхийлөгч, ОУХМ, ОХУ-ын Буриад Улсын биеийн тамирын гавъяат ажилтан Б.Доржпалам, одон орон Геофизикийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Дэмбэрэл, МХБХ-ны техникийн хэлтсийн мэргэжилтэн ДХБХ-ны шүүгч О.Хаш-Эрдэнэ нар оролцсон юм.
Тэмцээний 37-42 насанд зургаа, 43-48 насанд ес, 49-59 насанд 10, 60-аас дээш насанд гурван баг оролцохоор боллоо.
