Английн премьер лигийн 32 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд боллоо. Хүснэгтийг тэргүүлж байгаа “Лестер” клуб энэ тойрогт талбайдаа “Саутгэмптон” клубыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа.Ингэснээр 69 оноотой болж, араасаа нэхэж байгаа “Тоттенхэм”-ээс 7 оноогоор тасарч байна. Улирал дуусахад “Лестер”-ийн хувьд 6 тойрог үлдээд байна. Үүнээс ердөө дөрөвт нь хожиж чадахад түрүүлэх болзлоо хангах юм.
Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 38 дахь минутад “Лестер”-ийн төвийн хамгаалагч Морган оруулж, багтаа хэрэгтэй гурван оноог авчирсан юм.
