АНУ-ын цэргийн мэргэжилтнүүд “Нээлттэй тэнгэр” гэрээний хүрээнд энэ сарын 4-9-нд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ гэж тус улсын Цөмийн аюулыг бууруулах үндэсний төвийн тэргүүн Сергей Рязков мэдэгджээ.ОХУ-ын мэргэжилтнүүд нислэгийн бүхээгт байлцаж, гэрээнд заасан ажиглалтын төхөөрөмжийг ашиглах байдал болон нислэгийн параметрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянана гэж мэдэгдэлд дурджээ. Ажиглалтын нислэгийг АНУ-ын “OS-135B” нисэх онгоцоор үйлдэнэ гэж тэрбээр мэдэгджээ.
АНУ ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ
2016 оны 04-р сарын 04 өдөр, 11 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
