Уул уурхайн аж ахуйн нэгжүүд технологио танилцуулна

2016 оны 04-р сарын 04 өдөр, 13 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Уул уурхайн салбарт орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх, олон улсын аж ахуйн нэгжүүдээс туршлага судлах зорилго бүхий “Mongolia Mining 2016” олон улсын үзэсгэлэн энэ сарын 06-08-нд “Буян-Ухаа”спорт цогцолборт болно. Улаанбаатар хотноо 6 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд “Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Таван Толгой” зэрэг дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдээс гадна АНУ, БНХАУ, ОХУ зэрэг 15 орны 120 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Оролцогчид дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш танилцуулж, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол Улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүдийн талаар илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн зам, барилгын салбарынхан оролцож, уул уурхайн компаниудтай хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцох ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх