УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-ын даргын албан тушаалаа гэнэтхэн өгсөн нь ийм учиртай байжээ. УИХ-ын 2016 оны сонгуульд “ХҮН”, “Уламжлалын нэгдсэн нам”, “Ногоон нам”, “Бүгд найрамдах нам” зэрэг нэр бүхий 11 нам хамтарч эвсэл байгуулан оролцохоор болсон байна. Үндэсний хэмжээний томоохон, их эвсэл байгуулаад тэргүүнээр нь С.Ганбаатарыг сонгохоор тогтсон байна.
Тэрбээр эвслээсээ Дархан-Уул аймагтаа хүч үзэх бөгөөд эвслээ Дархан-Уул аймагт ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байгаа аж. Тэр ч утгаараа гишүүн УИХ-ын ээлжит чуулган эхлэхээс өмнө ойр ойрхон тойрогтоо ажиллаж байгаа юм байна. С.Ганбаатар гишүүн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзахдаа “Би энэ тойргоо өөрчлөхгүй. ХҮН-ыг удирдаж, намын нэрийн жагсаалтыг тэргүүлэх боломж надад байсан ч би үүнийг хүсээгүй” гэж мэдэгдсэн байна. Одоогоор эвслийн нэр тодорхойгүй байгаа юм байна.
