Агаар, хөрс, усны бохирдлын эсрэг хамтдаа тэмцэнэ

2016 оны 04-р сарын 05 өдөр, 12 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнөөдөр БОНХАЖ-ын яам, “Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, хамгаалах мэргэжлийн холбоо”-г дэмжиж ажиллахаа баталж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон холбооны тэргүүн Ө.Пүрэвбаатар нар санамж бичиг үзэглэжээ.

Тэд хамтын ажиллагааны хүрээнд таван ажил хийх юм байна. Тухайлбал агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр зохион бүтээгчдийн хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, гэр хорооллын иргэдэд сургалт хийж, судалгаа авч, форум зохион байгуулах юм байна.

“Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, хамгаалах мэргэжлийн холбоо”-г энэ чиглэлийн судлаач, эрдэмтэн, зохион бүтээгч нар нэгдэн байгуулсан аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх