Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк 2707 малчинд 9 тэрбум 151.3 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгосон талаар Монголбанк мэдээлжээ. Өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт хамрахаар нийт 5200 малчин 18 тэрбум 116.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс 2707 малчинд зээл олгосон байна. 10 хувийн хүүтэй зээл авах хүсэлтэй малчид Эрүүл мэнд, Нийгмийн даатгал төлдөг байх, малаа тарилга, туулга, вакцинжуулалтад бүрэн хамруулсан байх, “Малчин данс”-аа байнга ашигладаг байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.
2707 малчинд 9 тэрбум 151.3 сая төгрөгийн зээл олгожээ
2016 оны 04-р сарын 06 өдөр, 10 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
